Архаг хууч өвчнөөсөө болж шаналж буй хүнд Библи тус болдог уу?
Библид юу гэж байдаг вэ?
Тийм. Бурхан өвдөж зовж буй үйлчлэгчдэдээ санаа тавьдаг. Үнэнч үйлчлэгчдэдээ хэрхэн ханддаг талаар Библид «[Ехова] түүнийг өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэнэ. Та түүнийг өвчтэй байхад нь сэргээн босгоно» гэж байдаг (Дуулал 41:3). Та архаг ужиг өвчнөөсөө болоод зовж байгаа бол өвчнөө ялан дийлэхэд тань дараах гурван зүйл тус болно.
Тэвчих хүч гуйн залбираарай. Таныг залбирвал «Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг» өгнө. Үүний ачаар та хэтэрхий санаа зовохоо больж, өвчнөө тэвчих сэтгэлийн тэнхээтэй болно (Филиппой 4:6, 7).
Өөдрөг байгаарай. «Баяр хөөртэй зүрх бол сайн эм. Харин эмтэрсэн сүнс ясыг хувхайруулна» гэж Библид байдаг (Сургаалт үгс 17:22). Хошигнож сурвал хүнд хэцүү үеийг гэрэл гэгээтэй болгохоос гадна гуньж гутрах нь багасдаг
Ирээдүйн сайхан найдвараа тод санаж яваарай. Сайхан ирээдүй хүлээж байгаагаа үргэлж санадаг бол архаг хууч өвчтэй ч баяр хөөртэй байж чадна (Ром 12:12). «“Би өвчтэй байна” гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» гэж Библид зөгнөсөн байдаг (Исаиа 33:24). Өнөөгийн эрдэмтдийн эдгээж чадахгүй байгаа ямар ч архаг ужиг өвчнийг Бурхан эдгээнэ. Жишээлбэл хүн хөгшрөхгүй, үргэлж залуу, эрч хүчтэй байхыг Библид ийн зөгнөсөн байдаг. «Түүний махан бие залуу үеийнхээс ч илүү сэргэг болог. Тэрээр залуугийнхаа хүч тэнхээтэй өдрүүдэд буцаж очиг» (Иов 33:25).
Жич: Еховагийн Гэрчүүд хүнд өвчин тусвал Ехова Бурхнаасаа тусламж авахын зэрэгцээ эмчилгээ хийлгэдэг (Марк 2:17). Гэхдээ бид эмчилгээний ямар нэг аргыг сурталчилдаггүй бөгөөд эм эмчилгээтэй холбоотой шийдвэрийг хүн бүр дор бүрнээ өөрөө шийддэг.