Еврейчүүдэд бичсэн захидал 8:1–13

  • Асар бол “тэнгэр дэх юмны сүүдэр” (1-6)

  • Хуучин ба шинэ гэрээ (7-13)

8  Бидний ярианы гол сэдэв нь энэ юм. Бидэнд чухам ийм тэргүүн тахилч байдаг. Тэрээр тэнгэрт буй Хамгийн дээд нэгний сэнтийний баруун талд суусан.  2  Бас хүний бариагүй, Еховагийн* барьсан жинхэнэ асрын ариун газрын үйлчлэгч билээ.  3  Тэргүүн тахилч бүр өргөл болон тахил өргөхөөр томилогддог. Тиймээс Есүс ч бас өргөл өргөх шаардлагатай байсан.  4  Хэрэв тэрээр дэлхий дээр байсан бол тахилч биш байх байлаа. Учир нь Хуулийн дагуу тахил өргөдөг өөр хүмүүс байгаа.  5  Тэдний ариун үйлчлэл нь тэнгэр дэх юмны сүүдэр, хуулбар юм. Мосег мөргөлийн асар барих гэж байхад Бурхан: «Уулан дээр чамд үзүүлсэн загварын дагуу бүх юмыг хийхийг анхаараарай» гэж захисан.  6  Харин эдүгээ Есүс гойд сайн даалгаврыг хүлээж авчээ. Учир нь тэрээр илүү сайн амлалтад үндэслэсэн, хуульд нийцсэн илүү сайн гэрээний зууч юм. 7  Эхний гэрээ нь төгс байсан бол хоёр дахь гэрээ хэрэггүй байх байв.  8  Бурхан хүмүүсийг буруутай гэж үздэг учраас ийн хэлсэн. «“Би Израйл болон Иудагийн гэртэй шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна” гэж Ехова* хэлдэг.  9  “Энэ нь тэдний өвөг дээдсийг хөтлөн Египетээс гаргасан тэр өдөр байгуулсан гэрээтэй адилгүй юм. Учир нь тэд миний гэрээг хайхрахаа больсон юм. Тиймээс би тэдэнд санаа тавихаа больсон” гэж Ехова* хэлдэг. 10  “Энэ бол тэр өдрүүдийн дараа Израйлын гэртэй миний байгуулах гэрээ юм” гэж Ехова* хэлдэг. Түүнчлэн “Би хуулиа тэдний ухаан санаанд шингээж, зүрх сэтгэлд нь бичнэ. Тэгээд би тэдний Бурхан, тэд миний ард түмэн болно. 11  Тэдний нэг нь ч нутгийнхан болон ах дүүдээ «Еховаг* таньж мэд!» гэж хэлэхгүй. Учир нь тэдний өчүүхэн нь ч, агуу нь ч бүгдээрээ намайг мэдэх юм.  12  Учир нь тэдний гэм бурууг би өршөөнө. Нүглийг нь дахин хэзээ ч санахгүй” гэж хэлдэг». 13  Тэрээр «шинэ гэрээ» гэж хэлэхдээ өмнөх гэрээг хүчингүй болгосон хэрэг. Хүчингүй болсон, хуучирч байгаа юм удахгүй үгүй болдог.