Иов 38:1–41

  • Хүн хэчнээн өчүүхэн болохыг Ехова ойлгуулав (1-41)

    • Дэлхийг бүтээхэд минь чи хаана байв? (4-6)

    • Бурхны хөвгүүд алга ташин уухайлж байв (7)

    • Байгалийн үзэгдлийн тухай асуултууд (8-32)

    • «Тэнгэрийг захирдаг хууль» (33)

38  Тэгтэл Ехова шуурган дундаас Иовд хариулсан нь:  2  «Миний шийдвэрт эргэлзэнМэдлэггүйгээр яригч энэ хүн хэн бэ?  3  Эр хүн шиг сэтгэлээ бэлдэнэ үү.Би чамаас асууя, чи хариулаарай.  4  Дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв? Мэдэж байгаа бол хэлээч.  5  Хэн түүн дээр хэмжээ тогтоож,Хэн түүн дээр шугам татсаныг чи мэдэх үү?  6  Тулгуур баганыг нь юун дээр суурилуулж,Булангийн чулууг нь хэн тавьсан бэ?  7  Тэгэхэд өглөөний одод баярлан уухайлж,Бурхны хөвгүүд* бүгдээрээ бахдан хашхирч алга ташиж байсан.  8  Хэвлийгээс гарахад ньХэн тэнгисийг хаалгаар хашсан бэ?  9  Тэгэхэд би түүнийг үүлээр хувцасланТүнэр харанхуйгаар ороож*, 10  Түүнд хил хязгаар тогтоонХаалга, түгжээ тавьсан. 11  Тэгээд түүнд “Чи энэ хүрнэ, үүнээс цааш явахгүй.Чиний бардам давлагаанууд энэ хүрээд л зогсоно” гэсэн. 12  Чи өглөөний гэрэлд тушааж,Үүрийн гэгээнд байрыг нь зааж өгч байв уу? 13  Дэлхийн хязгаар хүртэл явж,Хорон санаатнуудыг зайлуул гэж тушаасан нь чи юү? 14  Лац нь шаврын хэлбэр дүрсийг өөрчилдгийн адилГэрэл гэгээ нь газар дэлхийн нүүр царайг өөрчилжӨнгө өнгийн хувцас өмссөн мэт харагдуулдаг. 15  Гэвч мууг үйлдэгчдээс гэрэл нь авагддаг.Өөдөө өргөсөн гар нь хугардаг. 16  Чи далайн ундаргаЭсвэл усны гүн рүү очиж үзсэн үү? 17  Үхлийн хаалганууд чамд илчлэгдэж байсан уу?Эсвэл чи гүн харанхуйн* хаалгануудыг харсан уу? 18  Газар дэлхий хэр уудам болохыг чи мэдэх үү? Энэ бүгдийг мэддэг бол хэлээч. 19  Гэрэл хаана оршин суудаг вэ? Харанхуй хаана аж төрдөг вэ? 20  Чи тэднийг амьдардаг газарт нь хүргэж өгч чадах уу?Гэрт нь хүрэх замыг мэдэх үү? 21  Чи аль хэдийн төрчихсөн болоод мэдээд байгаа юм уу?Он жилүүд* чинь тийм их юм уу? 22  Чи цасны агуулахуудад орж үзсэн үү?Мөндрийн агуулахуудыг харж байсан уу? 23  Тэдгээрийг би хэцүү цагийн төлөө,Дайн тулааны өдрийн төлөө хадгалсан юм. 24  Гэрэл* аль зүгээс гийж,Дорнын салхи хаанаас газар дэлхий рүү үлээдэг вэ? 25  Тэнгэр дэх их усны сувгийг хэн нээж,Аянга цахилгаантай ширүүн борооны үүлэнд хэн зам гаргаж, 26  Хэн ч амьдардаггүй газар,Хээр хөдөө нутагт бороо оруулж, 27  Эзгүйрч хоосорсон газрыг усалжӨвс ногоо ургуулдаг вэ? 28  Бороонд эцэг бий юү?Хэн шүүдрийн дуслуудыг төрүүлсэн бэ? 29  Хэний хэвлийгээс мөс гарч,Хэн тэнгэрийн хярууг төрүүлсэн бэ? 30  Тэр үеэр усны гадаргуу чулуу шиг хатуурч,Гүн усны мандал таг хөлддөг. 31  Чи Кима* ордыг олсоор уяж,Кесил* ордны зангилааг тайлж чадах уу? 32  Чи одны ордыг* цаг улиралд нь удирдаж,Аш* ордыг хүүхдүүдтэй нь хөтөлж чадах уу? 33  Тэнгэрийг захирдаг хуулийг чи мэдэх үү?Дэлхийг захирах эрх мэдлийг чи тэдэнд* өгч чадах уу? 34  Чи үүлэнд тушаанШирүүн бороог өөр дээрээ оруулж чадах уу? 35  Чи аянга цахилгааныг илгээж чадах уу? Тэд чам дээр ирээд “Бид ирлээ!” гэж хэлэх үү? 36  Хэн үүлэн дотор* мэргэн ухааныг хийж,Тэнгэрийн үзэгдэлд* ухаарал өгсөн бэ? 37  Хэн үүлсийг тоолох мэргэн ухаантай вэ?Хэн тэнгэрийн усны савнуудыг хөмрүүлж чадах вэ? 38  Тэгэхэд тоос шороо шавхай болж,Бөөгнөрсөн шавар хоорондоо наалддаг. 39  Чи арслангийн төлөө ан агнаж,Залуу арслангуудын идэх хүслийг хангаж чадах уу? 40  Тэд нуувчид хэвтэж,Үүрэндээ отдог. 41  Хэрээний дэгдээхэйнүүд Бурхнаас тусламж гуйн хашхирчХоолгүй тэнүүчилж явахадХэн хэрээнд хоол залгуулдаг вэ?

Зүүлт

Тэнгэрийн элчүүдийг хэлж байна.
Эсвэл «өлгийдөж»
Эсвэл «үхлийн сүүдрийн»
Үгч. «Өдрүүд»
Эсвэл «Цахилгаан аль зүгээс цахилж» гэсэн бололтой.
Мичид зургаа (Үхрийн ордод байрладаг Плеиадын одод) бололтой.
Маралын гялаан бололтой.
Үгч. «Маззарот». 2 Хаад 23:5-д олон тоон дээр бичсэн энэ үгээр нарны зам дээрх одны ордыг хэлдэг.
Том баавгайн орд (Долоон бурхан одыг багтаасан том орд) бололтой.
Эсвэл «Түүнд» гэсэн бололтой.
Эсвэл «хүний дотор» гэсэн бололтой.
Эсвэл «Оюун ухаанд» гэсэн бололтой.