Иов 40:1–24
40 Ехова цааш нь Иовд хариулсан нь:
2 «Өө хайгч хүн Төгс хүчит Нэгэнтэй маргалдах ёстой юу?
Бурхныг зэмлэхийг хүсдэг хүн хариулаг».
3 Иов Еховад хариулсан нь:
4 «Би бол хэн ч биш.
Танд юу гэж хариулах билээ дээ?
Гараараа амаа таглая.
5 Нэг удаа би ярьсан, харин одоо дахиж ярихгүй.Хоёр дахиа ярьсан, одоо нэмж юм хэлэхгүй».
6 Тэгтэл Ехова шуурган дундаас Иовд хариулсан нь:
7 «Эр хүн шиг сэтгэлээ бэлдэнэ үү.Би чамаас асууя, чи хариулаарай.
8 Чи намайг шударга бус гэж хэлэх үү*?
Чи өөрийгөө зөвтгөхийн тулд намайг буруутгах уу?
9 Гар чинь жинхэнэ Бурхных шиг хүчтэй юү?Дуу хоолой чинь түүнийх шиг хүнгэнэх үү?
10 Өөрийгөө яруу алдар, сүр жавхлангаар чимж,Хүндлэл, гоо үзэсгэлэнгээр хувцаслана уу.
11 Дүрэлзэж буй уур хилэнгээ гаргаж,Бардам хүн бүрийг ажиглан, дорд болго.
12 Бардам хүн бүрийг ажиглан, номхотго.Муу хүмүүсийг байгаа газар дээр нь гишгэ.
13 Тэднийг бүгдийг нь шороонд булж,Далд газар хүл.
14 Тэгвэл баруун гар чинь чамайг аварч чадна гэдгийгБи хүртэл хүлээн зөвшөөрнө*.
15 Би чамайг бүтээсэн шигээ бехемотыг* бүтээсэн.
Тэр үхэр шиг өвс иддэг.
16 Хөлийнх нь чадал,Гэдэснийх нь булчингийн хүчийг бодоорой.
17 Сүүл нь хуш мод шиг хатуу,Гуяных нь булчин шөрмөс зангирсан.
18 Яс нь зэс хоолой шиг,Дөрвөн мөч нь давтсан төмөр саваа шиг.
19 Бурхны бүтээлүүдээс хамгийн агуу* нь юм.Бүтээгч нь л илдээ бариад түүнд ойртож чадна.
20 Уулс түүнд хоолыг нь гаргаж өгдөг.Тэнд бүх зэрлэг амьтан тоглон нааддаг.
21 Тэр өргөст модны доор хэвтэж,Намгийн зэгсэнд хоргоддог.
22 Өргөст мод сүүдрээ түүн дээр тусгадаг.Хөндийн улиангарууд түүнийг хүрээлдэг.
23 Гол үерлэсэн ч тэр сандардаггүй.
Иорданы ус амаар нь орсон ч тайван байдаг.
24 Харж байхад нь түүнийг барьж аваадХамрыг нь дэгээгээр цоолж чадах хүн бий юү?
Зүүлт
^ Эсвэл «миний шударга ёсыг үгүйсгэх гээ юү»
^ Эсвэл «чамайг магтана»
^ Усны үхрийг хэлсэн бололтой.
^ Эсвэл «эхнийх»