Гэмших
Яагаад бүх хүн нүглээ гэмшиж Еховагаас өршөөл гуйх хэрэгтэй вэ?
Бас Үй 26:20-ийг үзнэ үү
-
Холбоотой Библийн зүйл:
-
Лу 18:9–14—Бид нүглээ хүлээн зөвшөөрч, Бурхнаас тусламж гуйн залбирах хэрэгтэйг онцлохын тулд Есүс ёгт үлгэр ярьсан
-
Ро 7:15–25—Паул итгэлийн жишээ болсон элч хүн байсан ч нүгэлт хандлагаасаа болоод зовдог байсан
-
Гэмшсэн хүн Еховад ямар санагддаг вэ?
-
Холбоотой Библийн зүйл:
-
Лу 15:1–10—Нэг нүгэлтэн гэмшвэл Ехова болон тэнгэрийн элчүүд хэрхэн баярладгийг Есүсийн ярьсан ёгт үлгэрээс мэдэж болно
-
Лу 19:1–10—Татвар хураагчдын ахлагч Закхай хүмүүсээс мөнгө салгаж авдаг байсандаа гэмшсэн учраас Есүс түүнийг уучилсан
-
Чин сэтгэлээсээ гэмшсэн хүн ямар байдаг вэ?
Езе 18:21–23; Үй 3:19; Эф 4:17, 22–24; Кол 3:5–10
Бас 1Пе 4:1–3-ыг үзнэ үү
Чин сэтгэлээсээ гэмшсэн хүн яагаад үнэн зөв мэдлэгтэй болох ёстой вэ?
Ро 12:2; Кол 3:9, 10; 2Ти 2:25
-
Холбоотой Библийн зүйл:
-
Үй 17:29–31—Элч Паул афинчуудад шүтээн шүтэх нь мунхгийн шинж гэдгийг хэлж, гэмшихийг уриалсан
-
1Ти 1:12–15—Элч Паул Есүс Христийн тухай үнэн зөв мэдлэгтэй болохоосоо өмнө мунхаглан ноцтой нүгэл үйлдэж байсан
-
Гэмших нь хэр чухал вэ?
Олон удаа нүгэл үйлдсэн байлаа ч гэмшвэл Ехова уучилна гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
Нүглээ илчилж, алдаагаа засдаг хүнд Ехова хэрхэн ханддаг вэ?
Ду 32:5; Су 28:13; 1Ёо 1:9
Бас «Өршөөл нигүүлсэл»-ийг үзнэ үү
Уучлаарай гэж хэлэх юм уу гэмших сэтгэл төрөхийг л гэмшсэн гэж хэлэхгүйг хаанаас мэдэж болох вэ?
Ш.дэ 7:14; Су 28:13; Езе 18:30, 31; 33:14–16; Мт 3:8; Үй 3:19; 26:20
-
Холбоотой Библийн зүйл:
-
Ш.дэ 33:1–6, 10–16—Манассе хаан олон жил бузар муу юм хийж явсан ч чин сэтгэлээсээ гэмшжээ. Энэ нь даруу болж, шаргуу залбирч, алдаагаа зассанаас нь харагддаг
-
Ду 32:1–6; 51:1–4, 17—Давид хаан Еховагийн эсрэг нүгэл үйлдсэндээ харамсаж, нүглээ илчилж, өршөөл гуйн залбирснаараа гэмшиж байгаагаа харуулсан
-
Өөрсдийг маань гомдоосон хүн чин сэтгэлээсээ гэмшвэл бид яагаад уучлах ёстой вэ?
Мт 6:14, 15; 18:21, 22; Лу 17:3, 4
Бас «Уучлах»-ыг үзнэ үү