Skip to content

Гарчиг руу орох

ЯРИА ЭХЛЭХ

ХИЧЭЭЛ 3

Сайхан сэтгэл гаргах

Сайхан сэтгэл гаргах

Зарчим: «Хайрладаг хүн ... сайхан сэтгэлтэй»—1 Кор. 13:4.

Есүс яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Ёохан 9:1–7-г уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Есүс эхлээд хараа оруулсан уу эсвэл сайн мэдээ дуулгасан уу? (Ёох. 9:35–38-ыг үзээрэй).

  •  б. Сайн мэдээг хүлээж авахад энэ арга тустай байсан гэж яагаад хэлж болох вэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Өөрт нь санаа тавьж байгааг мэдрэхээрээ хүн сайн мэдээг хүлээн авч магадгүй.

Есүсийг дуурайгаарай

3. Ойлгох. Хүнд ямар санагдаж байгааг ойлгохыг хичээгээрэй.

  •   а. «Юунд санаа зовж байгаа бол? Яавал сэтгэл нь сэргэж, тайвшрах бол?» гэх зэргээр бодож үзвэл тэр хүнд өөрийн эрхгүй сайхан сэтгэлээр хандана.

  •  б. Яриаг нь анхааралтай сонсох нь санаа тавьж байгаагийн илрэл болно. Тэр хүн санаа бодлоо илэрхийлж, бэрхшээл зовлонгоо яривал яриаг нь битгий таслаарай.

4. Эелдэг, хүндэтгэлтэй ярих. Хүнийг өрөвдөж, туслахыг үнэхээр их хүсвэл энэ сэтгэл маань бидний яаж ярьж байгаагаас мэдэгдэнэ. Тиймд үгээ зөв сонгож, дууныхаа өнгийг анхаарах нь чухал. Эвгүй сэтгэгдэл төрүүлэх юм ярихаас зайлсхийгээрэй.

5. Тусч байх. Туслах боломж хайгаарай. Хүнд тусалбал яриа эхлэх боломж нээгдэнэ.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ