Skip to content

Гарчиг руу орох

ДАВТАН УУЛЗАХ

ХИЧЭЭЛ 9

Өрөвдөх

Өрөвдөх

Зарчим: «Баярлаж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл»—Ром 12:15.

Есүс яасан бэ?

1. ВИДЕОГ үзэх юм уу Марк 6:30–34-ийг уншаад дараах асуултыг бодоорой.

  •   а. Есүс элч нартайгаа яагаад «хүнгүй газар» луу явсан бэ?

  •  б. Есүс яагаад олон түмэнд сургаал заахаар болсон бэ?

Есүсээс юу сурч болох вэ?

2. Бид хүмүүсийг өрөвдөх учиртай. Тэгвэл сайн мэдээ тунхаглаад зогсохгүй тэдэнд санаа тавина.

Есүсийг дуурайгаарай

3. Анхааралтай сонсох. Бодол санаагаа илэрхийлэх боломж олгоорой. Яриаг нь бүү таслаарай. Сэтгэлээ уудлах, зовлонгоо ярих эсвэл бүр эсэргүүцэх тохиолдолд хариу хэлэх гээд байх хэрэггүй. Анхааралтай сонсоно гэдэг санаа тавьж буйн илрэл юм.

4. Сонирхсон хүний тухай бодох. Юу ярилцсанаа санаад өөрөөсөө ингэж асуугаарай.

  •   а. «Түүнд яагаад үнэнийг мэдүүлэх хэрэгтэй вэ?»

  •  б. «Библи судалбал амьдрал нь одоо болон ирээдүйд хэрхэн сайжрах вэ?»

5. Тэр хүнд хэрэгтэй гэсэн зүйлийг хэлж өгөх. Библи судлах нь асуултынхаа хариуг олоход, мөн өөр олон талын ач тустай байдгийг аль болох хурдан ойлгуулахыг хичээгээрэй.

БАС ДАРААХ БИБЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ ҮЗНЭ ҮҮ