Skip to content

Гарчиг руу орох

Өнөөгийн бидэнд тустай эртний ном

Өнөөгийн бидэнд тустай эртний ном

Олон хүн Библийг шашны судар гэж хүндэтгэн үздэг. Гэхдээ Библид зөвхөн шашны сургаалыг л бичсэн байдаг юм биш ээ. Өдөр тутмын амьдралд тус болох заавар зөвлөгөө энэ номд олон байдаг.

Библийг уншиж, зөвлөгөөг нь амьдралдаа хэрэгжүүлээд ач тус хүртсэн хүмүүсийн юу гэж хэлснийг нь сонирхъё.

«Би одоо илүү тайван, сайхан амьдарч байна. Оюун бодол, сэтгэл санаа маань эрүүл. Юмыг их өөдрөгөөр хардаг болсон»—Фиона.

«Библи судлаад би амьдралынхаа жинхэнэ утга учрыг олсон»—Гнитько.

«Миний амьдрал үнэхээр их өөрчлөгдөж сайжирсан. Гэр бүлдээ цаг зав гаргадаг болж энгийн амьдарч байна»—Эндрю.

Ийм жишээ олон байдаг. Библийн зөвлөгөө амьдралд ойр, ач тустай байдгийг газар газрын олон хүн ойлгож авсан байна.

Библи хүмүүст ...

  • Эрүүл мэндээ сайжруулахад

  • Сэтгэл хөдлөлөө хянахад

  • Гэр бүл, найз нөхдийн сайн харьцаатай байхад

  • Мөнгөө зөв зарцуулахад

  • Бурхныг таньж мэдэхэд ямар ач тустайг авч үзье.

Бурхны өгсөн ном болох Библи өдөр тутмын амьдралд хэрэгтэй байдгийг дараа дараагийн өгүүллээс уншаарай.