Skip to content

Гарчиг руу орох

СТРЕССГҮЙ АМЬДАРЪЯ

Та стресст орсон уу?

Та стресст орсон уу?

«Хүн болгон л стресст ордог байх. Минийх бол хэрээс хэтэрсэн. Том асуудлаас болсон юм биш ээ. Олон юм давхацсан. Бие сэтгэлийн өвчтэй нөхрөө их удаан асарч байна. Дуусашгүй юм шиг л санагддаг»—Жилл. a

«Эхнэр маань намайг хаяад явсан юм. Би хоёр хүүхдээ ганцаараа өсгөхөөр болов. Хүүхдүүдээ ганцаараа өсгөх амаргүй байсан. Дээрээс нь ажилгүй болж, машинаа автын үзлэгт оруулж ч чадахгүйд хүрсэн юм. Яахаа мэдэхгүй байлаа. Их стресст орсон. Яасан ч амиа хорлож болохгүй гэж би мэдэж байсан. Тиймдээ ч зовлонг минь дуусгаад өгөөч гэж залбирч байлаа»—Барри.

Жилл Барри хоёрын адилаар та ч бас стресст гүн орж байсан уу? Тийм бол дараа дараагийн өгүүллийг уншаад тайвширч, яах ёстойгоо мэдэж аваарай. Стресст ордог шалтгаан, стрессийн хор уршиг, мөн стрессээ багахан ч атугай тайлж болдгийг энэ дугаарт өгүүлнэ.

a Нэрсийг өөрчлөв.