Skip to content

Гарчиг руу орох

ХАРУУЛЫН ЦАМХАГ 2023 № 1 | Сэтгэл зүйн эрүүл мэнд—Библи хэрхэн тусалдаг вэ?

Сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал дэлхийн өнцөг булан бүрд олон сая хүнд тулгарч байна. Энэ нь нас хүйс, мөнгө санхүү, мэдлэг боловсрол, яс үндэс, шашин шүтлэг гэлтгүй ямар ч хүнд тулгарч болох юм. Сэтгэцийн эмгэг гэж юу вэ? Хүмүүст хэрхэн нөлөөлдөг вэ? Зохих эмчилгээ хийлгэх нь яагаад чухал болохыг, Библийн зөвлөгөө ямар ач тустайг энэ дугаарт тайлбарлана.

 

Сэтгэцийн эмгэг хэнийг ч ялгадаггүй

Сэтгэцийн эмгэг хэнийг ч нас хүйс, амьдрал ахуйгаар нь ялгадаггүй. Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалахад Библийн зөвлөгөө хэрхэн тус болдгийг мэдэж аваарай.

Бурхан танд санаа тавьдаг

Ехова Бурхан таны бодол санаа, сэтгэл зүйг хэнээс ч илүү ойлгодогт итгэлтэй байж болохын учир юу вэ?

1 | Залбирал—«Бүх зовнилоо Бурханд даатга»

Санааг тань зовоосон бүх л асуудлаа Бурханд хэлж залбираарай. Сэтгэл түгших эмгэгтэй хүмүүст залбирал үнэхээр тустай.

2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»

Сэтгэцийн зовлон удахгүй үгүй болно гэсэн итгэл найдварын сайн мэдээ Библид бий.

3 | Библийн жишээ—Ач тустай

Сэтгэл үймэрч ганцаардах үед Библид гардаг бидэнтэй л адил жирийн хүмүүсийн жишээг унших нь үнэхээр тустай.

4 | Библийн зөвлөгөө—Амьдралд ойр

Библийн эшлэлүүдийг эргэцүүлэн боддог, өөртөө тохирсон зорилготой байх нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг давахад хэрхэн тус болдгийг мэдэж аваарай.

Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст туслах нь

Сэтгэцийн өвчиндөө шаналж буй найздаа та тусалж чадна.