1 | Залбирал—«Бүх зовнилоо Бурханд даатга»
БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 ПЕТР 5:7).
Ямар утгатай вэ?
Сэтгэл санаа, оюун бодлыг дарамталсан янз бүрийн асуудал бидэнд тулгардаг. Тэр бүхнээ өөрт нь хэлж ярьж байгаасай гэж Ехова Бурхан хүсдэг (Дуулал 55:22). Ноцтой эсвэл шалихгүй гэж бодолгүй ямар ч асуудлын талаар залбирч болно. Шийдэх хэрэгтэй гэж бидэнд санагдсан бол Еховад ч мөн адил гэсэн үг. Тиймээс түүнд залбирвал тайвширна (Филиппой 4:6, 7).
Ач тус
Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн өөрийгөө орь ганцаараа гэж бодож болох юм. Тийм хүнийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй (Сургаалт үгс 14:10). Хэрэв сэтгэлээ уудлан залбирдаг бол Бурхан ойлгож, анхааралтай сонсоно. Ехова биднийг харж байдаг бөгөөд яаж зовж шаналж байгааг ойлгодог. Санаа зовоосон ямар л асуудал байна, тэр бүхнээ хэлээд залбираасай гэж хүсдэг (Шастирын дэд 6:29, 30).
Еховад залбирах тусам санаа тавьдаг халамжтай Бурхан гэдгийг нь улам бүр мэдэрнэ. Мөн та нэгэн дуулалчийн сэтгэлийг ойлгох нь лавтай. Тэрбээр: «Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн» гэж залбирчээ (Дуулал 31:7). Бидний зовлонг Ехова мэддэг гэж бодохлоор бэрхшээлээ даван туулах хүч тэнхээтэй болдог. Тэрбээр мэдээд зогсохгүй хэнээс ч илүү ойлгож, Библиэс урам зориг, амар тайвныг олж авахад тусалдаг.