Skip to content

Гарчиг руу орох

Тууштай байгаарай

Тууштай байгаарай

Тууштай байгаарай

«Тамхинаас гарч чадсан хүмүүсийн нэг онцлог нь юу вэ гэвэл тэдний чин хүсэл юм» («Stop Smoking Now!»).

ШУЛУУХАН хэлэхэд тамхинаас гаръя л гэж бодож байгаа бол тамхинаас гарах хүсэл тань байнга оргилж байх ёстой. Тэгвэл яаж ийм оргилуун хүсэлтэй болох вэ? Тамхиа хаявал ямар ашигтайг бодож үзээрэй.

Мөнгө хэмнэнэ. Өдөрт нэг хайрцаг тамхи татахад жилд нэлээн хэдэн төгрөг болно. «Би тамхинд хэр их мөнгө үрдэгээ ерөөсөө бодож байгаагүй» (Гяну, Балба).

Амьдралын сайхныг бүр их мэдэрнэ. «Тамхи татахаа больсон чинь амьдрал шинээр эхлэх шиг л болсон. Тамхиа хаясан минь болж дээ гэж дандаа боддог» (Режина, Өмнөд Африк). Тамхи татахаа больсон хүмүүсийн амтлах, үнэрлэх чадвар мэдэгдэхүйц сайжирдаг. Эрч хүчтэй болж, царай зүс ч өнгө ордог.

Эрүүл мэнд сайжирна. «Тамхи татахаа больсон ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэнд маш хурдан хугацаанд эрс сайжирдаг» (Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв, АНУ).

Өөртөө улам итгэлтэй болно. «Би тамхинд толгойгоо мэдүүлж биш, өөрөө өөртөө эзэн болж амьдрахыг хүссэн учраас тамхи татахаа больсон юм» (Хеннинг, Дани).

Гэр бүл, найз нөхдөд чинь ч сайнаар нөлөөлнө. «Тамхи эргэн тойрны хүмүүсийг хордуулдаг. Судалгаанаас үзэхэд, дам тамхидалтын улмаас жил бүр мянга мянган хүн уушигны хорт хавдар, зүрх судасны өвчнөөр нас бардаг байна». (Америкийн хавдар судлалын нийгэмлэг).

Бүтээгчээ баярлуулна. «Хайрт ах дүү нар минь ээ, ... биеийг ... бузарлах аливаа бүхнээс өөрсдийгөө цэвэрлэе» (2 Коринт 7:1). «Бурханд тааламжтай, ... ариун тахил болгон биеэ өргөхийг та бүхэнд уриалъя» (Ром 12:1).

«Тамхи татах нь биеийг бузарладаг, Бурханд таалагддаггүй гэдгийг мэдээд би тамхи татахаа больсон» (Сильвия Испани).

Гэхдээ дан ганц оргилуун хүсэлтэй байлаа гээд хангалтгүй. Бусдын тусламжийг, ялангуяа гэр бүл, найз нөхдийнхөө тусламжийг авах хэрэгтэй. Тэд таны төлөө юу хийж чадах вэ?