Skip to content

Гарчиг руу орох

4. Хүнийг хайрлах сэтгэл хөрнө

4. Хүнийг хайрлах сэтгэл хөрнө

4. Хүнийг хайрлах сэтгэл хөрнө

«Хүмүүс ... гэр бүлээ ч үл өрөвдөнө» (2 ТИМОТ 3:2, 3, МБН, 2003).

● Крис Хойд Уэльс дэх гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан багт ажилладаг. Тэрбээр: «Нэг эмэгтэйг хүн харахын эцэсгүй зодуулаад орж ирснийг би санаж байна. Сүүлд уулзсанаас шал өөр болчихсон байсан болохоор би таниагүй» гээд цааш нь «Зарим эмэгтэйчүүд сэтгэл зүйн маш их дарамттай, бүр хүн рүү ч эгцэлж харж чаддаггүй» гэж ярьсан юм.

БАРИМТ ЮУ ХАРУУЛДАГ ВЭ? Африкийн нэг оронд ойролцоогоор гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртдөг байна. Тэр оронд хийсэн судалгаагаар эрчүүдийнх нь гуравны нэгээс багагүй хувь нь эхнэрээ зодох нь байдаг л зүйл гэж үздэг нь тогтоогджээ. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд л гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг юм биш ээ. Жишээ нь Канадад арван эрэгтэй хүн тутмын гурав нь эхнэр эсвэл хамтран амьдардаг хүндээ зодуулах юм уу өөр ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг байна.

ХҮМҮҮС ЮУ ГЭЖ ЯРЬДАГ ВЭ? Гэр бүлийн хүчирхийллийг одоо л их анхаардаг болчихоод байгаа болохоос биш өмнө ч гэсэн байсан.

ҮНЭХЭЭР ТИЙМ ГЭЖ ҮҮ? Сүүлийн арван жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийг маш их анхаардаг болсон. Ингэж анхаардаг болсноор гэр бүлийн хүчирхийлэл буурсан болов уу? Буураагүй. Нэг нэгнээ хайрлахгүй байх явдал улам л газар авч байна.

ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА ВЭ? 2 Тимот 3:2, 3-т бичсэн зөгнөл биелж байна уу? Өөрийн эрхгүй хайрлах ёстой гэр бүлийнхнийгээ хайрлаж, өрөвдөхөө больж байгаа хүн олон болж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

Одоо биелж байгаа тав дахь зөгнөл бол бидний орон гэр болсон дэлхийтэй маань хамаатай. Энэ талаар Библид юу гэж байдгийг мэдэж авъя.

[7-р хуудасны товчлол]

«Нийгэмд мэдэгдэхгүй өнгөрчих гээд байдаг гэмт хэргүүдийн нэг нь гэр бүлийн хүчирхийлэл юм. Эмэгтэй хүн цагдаад хандахаасаа өмнө нөхөр юм уу хамт амьдардаг хүндээ дунджаар 35 удаа зодуулсан байдаг».—УЭЛЬС ДЭХ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТӨЛӨӨЛӨГЧ